Бек

. 2016-11-03 - fashion 2016

Ангилал: medeelel
Chanel-ийн шинэ цуглуулга | Paris Fashion Week Германы дизайнер Карл Лагерфельд (Karl Lagerfeld) нь Парисын загварын долоо хоногийн vеэр Франц дахь Chanel-ийн загварын ордны 2010-2011 оны намар/өвлийн шинэ загварын хувцасны цуглуулгыг толилууллаа. Парисын загварын долоо хоногийн хvрээнд зохиосон "Chanel Autumn/Winter 2010/2011" нь жинхэнэ утгаараа “мөсөн шоу” болсон байна. Учир нь Chanel-ийн загварын ордны гvйцэтгэх захирал Карл Лагерфельд нь Скандинаваас зөөвөрлөн аваачсан 240 тонн жинтэй мөсөн уулыг тайзан дээр байрлуулах санааг хэрэгжvvлжээ. Тиймээс энэхvv шоу нь жинхэнэ утгаараа өвлийн загварын уур амьсгалыг бvрдvvлж, цагаан өнгийн болон ангийн арьсан хувцаснуудыг тvлхvv толилуулж байв. Дашрамд дурдахад 2010 оны 2-р сарын 11-нд амиа хорлосон Британий нэрт дизайнер Александр Маккуин (Alexander McQueen) –ын хамгийн сvvлчийн цуглуулгыг энэ сарын 9-ний өдөр энэхvv танхимд олонд толилуулсан билээ. За ингээд бvтээлч сэтгэлгээтэй харийн загварын ертөнцийнхөн ирэх оны өвлийн хувцасны чиг хандлагыг хэрхэн бодит амьдралд ойроор, тэсгэм хvйтэн мөсөн уулын хамтаар тодорхойлсныг сонирхоно уу.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 2 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax